Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсэг хуралдлаа

2016 оны 4 сарын 5

Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан /2016.04.05/ өнөөдөр боллоо.

Хуралдааныг ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Ганбат даргалж, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Х.Тэмүүжин, Ц.Оюунгэрэл болон ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан Хууль зүйн яам, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар болоод хууль сахиулах бусад байгууллагын төлөөлөл оролцлоо.

Ажлын хэсгийн хуралдаанаар Ажлын хэсгээс гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцлээ.

ЭХ СУРВАЛЖ: УИХ-ЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна