Туркт 50 сая хүний мэдээллийг хакерджээ

2016 оны 4 сарын 5

 

Хакерууд Туркийн 50 сая орчим  иргэний хувийн мэдээлэл бүхий дата архивыг интернэт сайтад дэлгэн тавьжээ.

 

Ассошиэтэд пресс агентлагийн мэдээлснээр тэдгээрээс арван нэр тутмын найм нь хувийн дугаартайгаа таарч байгаа ажээ.

 

Интернэтэд дэлгэсэн 49,611,709 хүний хувийн мэдээллийн сан хүмүүсийн иргэний үнэмлэхийн дугаар болон бусад хувийн мэдээлэл хулгайд алдагдах, хууль бусаар ашиглах эрсдэлийг бий болгож байгаа юм.

 

Туркийн хууль сахиулагчид иргэдийн нууц мэдээллийг хакердсан этгээдүүдийг хайж байгаа ажээ. Гэвч Турк улс кибер гэмт хэргийн халдлагад өртсөн эхний улс биш юм. 2015 оны дөрөвдүгээр сард АНУ-ын Холбооны Засгийн газрын хүний нөөцийн удирдлагын газраас Холбооны 22 сая ажилтан, тэтгэвэрт гарсан ахмадууд болон жирийн иргэдийн хувийн мэдээлэл, нууцыг зэрэглэлийн баримт бичгүүд хакеруудын гарт орсон талаар мэдэгдэж байсан юм. АНУ энэ хэрэгт Хятадын тагнуул, хакеруудыг сэжиглэсэн билээ.

 

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна