НҮБ-ын даргад дөрвөн эмэгтэй дэвшив

2016 оны 4 сарын 5

 

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын сонгуульд дөрвөн эмэгтэй нэр дэвшин өрсөлдөж байна. Сүүлд Шинэ-Зеландын экс ерөнхий сайд Хелен Кларк нэрээ дэвшүүлснээр эмэгтэйчүүдийн дунд өрсөлдөөн ширүүсэв. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргад “UNESCO” байгууллагын Болгарын тэргүүн Ирина Бокова, Хорватын гадаад хэргийн сайд асан Весна Пусич, Молдавын Наталья Герман нар нэр дэвшсэн байгаа юм.  

 

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун ирэх оны сүүлээр суудлаасаа бууна. Түүний орыг залгах хүнийг анх удаа НҮБ-ын Ерөнхий ассамблейн гишүүн орнууд хэлэлцэж сонгох болсон юм. Өмнө нь олон арван жилийн турш НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргыг Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн таван орон хаалттай хаалганы цаана хэлэлцэж сонгосоор иржээ. Түүнчлэн НҮБ-аас ерөнхий нарийн бичгийн даргад эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлэхийг тусгайлан гишүүн орнуудад уриалсан байв.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: TIME

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна