Жүжигчин бүсгүйг дууриалган робот хийжээ

2016 оны 4 сарын 5

Хонконгийн график дизайнер Рики Ма гэх залуу өөрийн багийн хүсэл мөрөөдлөө биелүүлж, 50 мянган ам.долларын өртгөөр өөртөө зориулан робот хийжээ.

Тэрээр Холливуудын алдарт жүжигчин бүсгүй Скарлет Иохансонтой тун төстэй царайтай эмэгтэй роботыг хийсэн ба роботын их биеийн 70 орчим хувийг 3D хэвлэгч ашиглан бүтээсэн байна.

Уг роботыг Марк 1 гэж нэрлээд байгаа ба өгсөн командын дагуу ярих, явах зэрэг чадваруудтай аж.

Тэрээр цаашид ч хэд хэдэн загварын робот хийхээр төлөвлөж байгаа аж.

Т.МӨНХ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна