Байнгын хороод хуралдаж байна

2016 оны 4 сарын 5

УИХ-ын хаврын чуулганыг нээсний дараа УИХ дахь нам, эвслийн бүлгүүд үргэлжлүүлэн хуралдсан бол яг одоо Төрийн ордонд хоёр ч байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Тодруулбал, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан “А” танхимд хаалттай горимоор, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан нээлттэй болж буй юм.

Хаалттай болж буй Байнгын хорооны хуралдаанаар Төрийн албаны нууцын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Мэдээллийн аюулгүй байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Эдгээр төслүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгч санаачлан боловсруулжээ.

Нийгмийн бодлого боловсрол, соёл, шинжлэх ухааны хуралдаанаар Төрийн албаны тухай болон Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна