Хүндийн өргөлтийн өсвөрийн улсын аваргууд тодров

Хуучирсан мэдээ: 2016.04.05-нд нийтлэгдсэн

Хүндийн өргөлтийн өсвөрийн улсын аваргууд тодров

Монголын хүндийн өргөлтийн холбооноос алтан түнш "Hunnu air" компанийн нэрэмжит өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 1-3-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Спортын төв ордонд зохион байгууллаа. Хүндийн өргөлтийн үндэсний шигшээ багийн зааланд болсон тус тэмцээнд Баян-Өлгий, Хөвсгөл, Өвөрхангай, Сүхбаатар, Дархан-Уул, Орхон, Сүхбаатар аймаг болон “Алдар”, “Хүч” хороо, Төрөлжсөн сургалттай биеийн тамирын дунд сургууль, Багануур дүүргийн нийт 11 байгууллагын 100 гаруй өсвөрийн тамирчид оролцжээ. Тэмцээнд ОУХМ нэг, спортын мастер, спортын дэд мастерын цолтой тус бүр дөрвөн тамирчин өрсөлдсөн байна.

Тэмцээний үеэр улсын рекорд болон цол зэргийн болзлыг дараах тамирчид биелүүлэв. Хөвгүүдийн 44 кг-ын жинд “Хүч” спорт хорооны тамирчин Э.Төртогтох түлхэлттэй өргөлтөөр 68 кг-ыг амжилттай өргөж, улсын рекордыг нэг кг-аар ахиуллаа. Мөн охидын 48 кг-ын жинд ТСБТДС-ийн тамирчин, спортын мастер Б.Тунгалаг огцом өргөлтөөр 60, түлхэлттэй өргөлтөөр 75, нийлбэрээр 135 кг-ыг өргөж, ОУХМ цолны болзлыг биелүүлжээ. Түүний хувьд өсвөрийн зургаа, залуучуудын нэг рекордыг шинэчлэн тогтоосон байна. Энэ жил 16 настай Б.Тунгалагийн хувьд өнгөрөгч сард Сүхбаатар аймагт болсон Бүх ард түмний спортын XIV наадмаас мөнгөн медаль хүртсэн юм.

Зэргийн болзол биелүүлэх сорилт тэмцээний үеэр охидын 69 кг-ын жинд Ц.Минжинсор спортын дэд мастер, хөвгүүдийн 69 кг-ын жинд Ө.Даваагомбо спортын мастер цолны болзол хангасан. Ө.Даваагомбын хувьд огцом өргөлтөөр 115 кг-ыг өргөж, залуучуудын улсын рекордыг 4 кг-аар, түлхэлтээр 136 кг-ыг өргөж, улсын рекордыг 1 кг-аар шинэчилжээ. Мөн нийлбэр дүнгээр улсын рекордыг нийт дөрвөн удаа шинэчлэн тогтоосон байна. Ө.Даваагомбо, Ц.Минжинсор нарын хувьд “Алдар” спорт хорооны тамирчид юм.

Тэмцээний шилдгээр хөвгүүдээс спортын дэд мастер Х.Очирхүү, охидоос ОУХМ Б.Тунгалаг нар шалгарлаа.

Багийн дүнгийг эрэгтэй, эмэгтэй тусад нь тодруулжээ. Эрэгтэй багаас Дархан тэргүүлж, “Алдар” спорт хороо, Хөвсгөл удаалсан бол эмэгтэй багаас ТСБТДС, “Алдар”, Дарханы багууд эхний байруудыг эзлэв.

ДҮН:

ХӨВГҮҮД:

36 кг: /6 тамирчин/

Нэр

Байгууллага

Цол

Огцом /кг/

Түлхэлт /кг/

Нийлбэр /кг/

  1.  

О.Мөнх-Оргил

Өвөрхангай

 

30

34

64

  1.  

Б.Цэндлэгдан

Б.Ууган-Эрдэнэ

ТСБТСДуС

Орхон

 

20

26

28

46

  1.  

Б.Даваацэрэн

ТСБТСДуС

 

22

24

46

40 кг: /6 тамирчин/

Нэр

Байгууллага

Цол

Огцом/кг/

Түлхэлт/кг/

Нийлбэр /кг/

  1.  

Б.Хызыр

Баян-Өлгий

 

30

43

73

  1.  

Б.Линсарнай

Хөвсгөл

 

30

37

67

  1.  

М.Мягмаржав

Хөвсгөл

 

25

40

65

44 кг: /6 тамирчин/

Нэр

Байгууллага

Цол

Огцом

Түлхэлт

Нийлбэр

  1.  

Э.Төртогтох

Хүч

 

54

68

123

  1.  

А.Балжинням

Алдар

 

49

62

108

  1.  

Д.Лувсандамба

Өвөрхангай

 

51

57

108

50 кг: /8 тамирчин/

Нэр

Байгууллага

Цол

Огцом

Түлхэлт

Нийлбэр

  1.  

Б.Нямхишиг

Дархан

 

51

75

126

  1.  

Ч.Бумчин

Өвөрхангай

 

53

56

108

  1.  

М.Алтынбек

Б.Пүрэвбаатар

Баян-Өлгий

Алдар

 

43

43

56

99

56 кг: /10 тамирчин/

Нэр

Байгууллага

Цол

Огцом

Түлхэлт

Нийлбэр

  1.  

С.Сод-Оргил

Дархан

 

65

86

151

  1.  

Э.Хосхүлэг

Алдар

 

66

85

151

  1.  

Б.Билэгсайхан

Өвөрхангай

 

62

70

132

 

62 кг: /11 тамирчин/

Нэр

Байгууллага

Цол

Огцом

Түлхэлт

Нийлбэр

  1.  

Т.Ибраким

Баян-Өлгий

 

73

90

163

  1.  

Г.Ган-Эрдэнэ

Дархан

 

68

82

150

  1.  

Г.Товуудорж

Дархан

 

65

85

150

 

69 кг: /6 тамирчин/

Нэр

Байгууллага

Цол

Огцом

Түлхэлт

Нийлбэр

  1.  

Х.Очирхүү

ТСБТСДуС

с.д.м

102

111

213

  1.  

Г.Баттулга

Дархан

 

80

95

175

  1.  

Д.Тэмүүжин

Багануур

 

62

73

135

 

77 кг:

Нэр

Байгууллага

Цол

Огцом

Түлхэлт

Нийлбэр

  1.  

Г.Амартүвшин

Дархан

с.д.м

93

105

198

  1.  

Д.Сабырбол

Баян-Өлгий

 

72

98

170

  1.  

Ц.Цолмон

ТСБТСДуС

 

75

88

163

 

+77 кг:

Нэр

Байгууллага

Цол

Огцом

Түлхэлт

Нийлбэр

  1.  

Н.Шижир-Эрдэнэ

ТСБТСДуС

с.д.м

93

110

203

  1.  

М.Банзрагч

Алдар

 

72

99

171

  1.  

А.Бямбадэлгэр

Хөвсгөл

 

70

97

167

                                                                         

ОХИД:

36 кг: /7 тамирчин/

Нэр

Байгууллага

Цол

Огцом

Түлхэлт

Нийлбэр

  1.  

Д.Лхагважаргал

Алдар

 

20

29

49

  1.  

Төгс-Эрдэнэ

ТСБТСДС

 

20

29

49

  1.  

Г.Эрдэнэсолонго

Өвөрхангай

 

18

25

43

40 кг:

Нэр

Байгууллага

Цол

Огцом

Түлхэлт

Нийлбэр

  1.  

Г.Чинболор

Дархан

 

23

32

55

  1.  

Ц.Ундрах

Сүхбаатар

 

10

13

23

  1.  

Ц.Сэрчмаа

Сүхбаатар

 

10

12

22

44 кг: /6 тамирчин/

Нэр

Байгууллага

Цол

Огцом

Түлхэлт

Нийлбэр

  1.  

Б.Намуунаа

ТСБТСДС

 

30

30

60

  1.  

Т.Цэцэгсайхан

Алдар

 

23

29

52

  1.  

Б.Тунгалагдалай

Хөвсгөл

 

21

30

51

48 кг: /11 тамирчин/

Нэр

Байгууллага

Цол

Огцом

Түлхэлт

Нийлбэр

  1.  

Б.Тунгалаг

ТСБТСДС

ОУХМ

60 /улсын рекорд/

75 /улсын рекорд/

135

  1.  

Б.Болорчимэг

Хүч

 

44

51

95

  1.  

Б.Хонгорзул

Алдар

 

31

42

73

53 кг: /11 тамирчин/

Нэр

Байгууллага

Цол

Огцом

Түлхэлт

Нийлбэр

  1.  

О.Алтан-Од

Хүч

 

43

51

94

  1.  

Х.Нандин-Эрдэнэ

Алдар

 

42

48

90

  1.  

Т.Арай

Баян-Өлгий

 

40

45

85

58 кг: /7 тамирчин/

Нэр

Байгууллага

Цол

Огцом

Түлхэлт

Нийлбэр

  1.  

Э.Бурмаа

Алдар

с.м

66

87

153

  1.  

Болорчимэг

ТСБТСДС

с.д.м

60

67

127

  1.  

Э.Батчимэг

Б.Отгонжаргал

Хөвсгөл

Хөвсгөл

 

55

65

66

120

63 кг: /9 тамирчин/

Нэр

Байгууллага

Цол

Огцом

Түлхэлт

Нийлбэр

  1.  

Э.Энхтамир

Алдар

ОУХМ

82

100

182

  1.  

Г.Энэрэл

ТСБТСДС

 

58

75

133

  1.  

Б.Мягмарсүрэн

Ц.Дөлгөөнтуяа

Хөвсгөл

    Дархан

 

42

35

55

58

97

93

 

ОУХМ цолны болзол биелүүлж, өсвөр болон залуучуудын улсын рекордыг тогтоосон Б.Тунгалаг багшийн хамт (ТСБТДС)

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж