Ургамал хамгааллын бодис, бордоог татвараас чөлөөлжээ

Хуучирсан мэдээ: 2016.04.05-нд нийтлэгдсэн

Ургамал хамгааллын бодис, бордоог татвараас чөлөөлжээ

Төрөөс дотоодын үйлдвэрлэлээ дэмжих, иргэдээ эрүүл ахуйн шаардлага хангасан хямд үнэтэй газар тариалангийн бүтээгдэхүүнээр хангахад татвар, зээлийн бодлогоор тууштай дэмжих зорилгоор Импортоор оруулж байгаа хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм 37, гурилын үйлдвэрийн 17, усалгааны тоног төхөөрөмж 21, ойн аж ахуйн техник, тоног төхөөрөмж 39, бордоо 7, ургамал хамгааллын бодис 4, бордооны үйлдвэрийн тоног төхөөрөмж 23-ыг, Гаалийн албан татвараас ирэх 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Нэмэгдсэн өртгийн албан татвараас 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус тус чөлөөлжээ. Өмнө нь 2011 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл НӨАТ-аас чөлөөлж байсан бөгөөд, уг хуулинд 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр нэмэлт оруулж, хугацааг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд сунгасан. Хуулийн хүрээнд 2008-2011 онд 30.0 тэрбум төгрөг, 2012 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд 45.7 тэрбум төгрөгийн татварыг хөнгөлөөд байна. Үүний үр дүнд хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийн 60 хувийг шинэчилж, гурилын үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж, дотоодын хэрэгцээт гурилын 75 орчим хувийг үйлдвэрлэх боломж бүрдсэн. Цаашид улсын төсөв, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар жилд 5-6 хувийг шинэчилнэ гэж үзвэл ойролцоогоор 6-8 жилд техник шинэчлэлийг 90-100 хувьд хүргэж, газар тариалангийн үйлдвэрлэлийг богино хугацаанд, дэвшилтэд техник, технологи дээр үндэслэн чанарын өндөр түвшинд явуулах боломж бүрдэх юм.

ЭХ СУРВАЛЖ: ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж