Монгол Улсын өр хэд вэ?

2016 оны 4 сарын 6

Улс төрийн хүрээнд Монгол Улсын өртэй холбогдох асуудал маргаан дагуулж эхэллээ. МАН-ын зүгээс улсын нийт өр 21.6 тэрбум ам.долларт хүрсэн, нэг иргэнд 15 сая төгрөгийн өр ногдох болсон гэх мэдээллийг цацсан бол Ерөнхий сайд Ч.Сайханбилэг МАН-ын Засгийн газрын үед 11.3 тэрбум, Ардчилсан намын Засгийн газрын үед 9.9 тэрбумын нийт гадаад өр бүртгэгдсэн. Үүнээс өнөөдрийн байдлаар Засгийн газарт хамаарах нь 4.9 тэрбум ам.долларын зээл хэмээн тайлбарласан. Гэвч МАН-ын бүлэг энэ асуудалтай холбоотойгоор үнэн зөв мэдээллийг олон нийтэд болгох зорилгоор ажлын хэсэг байгуулан ажиллах болж байна.

Маргаан дагуулах болсон эл сэдвийг VS буландаа онцлон УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа нарын байр суурийг хүргэж байна.

Бэлтгэсэн Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна