Исландын ерөнхий сайд огцров

2016 оны 4 сарын 6

Сигмюндюр Давид Гюннлёйгссон

Фото: Delmi Alvarez / Zumapress / Globallookpress.com

 

Панамын оффшорын тухай материал нийтлэгдсэний дараа Исландын ерөнхий сайд Сигмундур Ганнлагсон огцорсон тухай The Guardian  сонин өчигдөр /2016.04.05/ мэдээлжээ. Исландын засгийн газрын тэргүүний тушаалд Хөдөө аж ахуйн сайд томилогдлоо гэж RUV телевиз мэдээлэв. Үүнээс нэг хоногийн өмнө  Ганнлагсон  “Засгийн газар сайн ажиллаж байна. Дэвшил шууд гарсан одоо танхим хийснээ гүйцээх хэрэгтэй байна. Ард түмэн юу бодож байгааг бид дараагийн сонгууль дээр харна” хэмээн хэлээд огцрохгүй гэж байжээ.  

 

Гэвч Ерөнхий сайдын эсрэг талынхан дөрөвдүгээр сарын 4-нд Рейкьявикийг гудамжнаа  найман мянга орчим хүнийг цуглуулан жагсааж,  засгийн тэргүүнийг огцруулах баримтад хэдэн арван мянган хүний гарын үсэг цуглуулж чаджээ.

 

Өнгөрсөн ням гаригт Эрэн сурвалжлах  сэтгүүлчдийн олон улсын консорциум (ICIJ) ба Зохион байгуулалттай гэмт хэрэг болон авлигын тухай мэдээлэх байгууллагын (OCCRP) хамт дэлхийн олон лидерүүд ба улстөрчдийн зэрэг хүмүүсийн оффшорын дансны тухай  ихээхэн материал нийтлүүлжээ.  Тэр дунд 2007 оноос эхлэн Ганнлагсон эхнэрийн хамт  Виргинийн арлуудад Wintris компанитай байсан  гэж өгүүлсэн байв. Тэрбээр 2009 онд парламентад сонгогдсоны дараа тэр  компанийн талаар мэдээлээгүй өнгөрчээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна