Загварын байр үзээд iPhone 6S хожоорой

Хуучирсан мэдээ: 2016.04.06-нд нийтлэгдсэн

Загварын байр үзээд iPhone 6S хожоорой

Монголд анх удаа загварын байр ирж үзээд 14 хоног бүр Азтан шалгаруулах сугалаанд оролцон iPhone 6S гар утас хожих боломжийг зөвхөн Залуусын хотхон X Apartment олгож байна.

Бодит үнэ, орчин үеийн шинэ загвар, орон зайн төгс шийдлээр баригдаж буй Залуусын хотхон “X Apartment”-ыг та бүхэндээ танилцуулж байна.

Залуусын хотхон “X Apartment”

Хотын “А” зэрэглэлийн бүсэд, эзэн Чингисийн талбайгаас 4 км зайд, төв зам дагуу, Офицеруудын ордны зүүн урд байрлалтай бөгөөд 24 цагийн харуул хамгаалалт бүхий нэгдсэн хашаа, 1 давхартаа ресепшн болон нэгдсэн лобби танхим, бүх төрлийн үйлчилгээг төлөвлөсөнөөрөө бусдаас давуу юм.

24 цагийн хүлээн авах ресепшн хэсэг

X Apartment хотхоныг Япон архитекторын орон зайн төгс шийдлээр харааны өнцгийг нарийн тодорхойлон, нарны гэрлийг өрөө бүрт тусгахаар төлөвлөж, интерьер болон экстерийн орчин үеийн загвараар цогцлоож байгаа бөгөөд та гэрийнхээ цонхоор бүхий л орчныг тольдон харах боломжтой юм. Та бүхэндээ Залуусын хотхон Х Аpartment-ын 61-79,5мкв талбайн сонголт бүхий 3 өрөө орон сууцны загварын байрыг танилцуулж байна.

79,5мкв талбайтай 3 өрөө

Зочны өрөө

Унтлагын өрөө

Унтлагын өрөө

Хүүхдийн өрөө

Ариун цэврийн өрөө

Бид чанар, загварын төгс байдлыг эрхэмлэж хуванцар цонхоор дэлхийд тэргүүлэгч Германы №1 VEKA брэндийн вакум цонх, Япон улсын TOTO брэндийн ариун цэврийн өрөөний тоноглол, Австри улсын EGGER брэндийн паркетан шал, АНУ-ын Thyssen Krupp брэндийн цахилгаан шат, Солонгосын LG Hausys брэндийн хүний биед сөрөг нөлөөгүй эко ханын цаас зэрэг тэргүүлэгч брэндийн бүтээгдэхүүнүүдээр тоноглосон бөгөөд энэ удаа вакум цонхны VEKA брэндийн товч түүхийг хүргэж байна.

Германы VEKA брэндийн вакум цонх

Герман улсын хагас зуун жилийн түүхтэй вакум цонхны VEKA брэнд нь 1969 оноос эхлэн хуванцар цонх үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд DIN ISO 9001 сертификаттай чанарын баталгаа бүхий PVC-U вакум цонхоороо дэлхийн барилгын салбарт танигдаж, нэр хүндтэй №1 брэнд болж чадсан юм.

Өдгөө АНУ, Орос, Польш, Испани зэрэг 12 улсад үйлдвэрлэлээ явуулан, Арабын нэгдсэн Эмират, Энэтхэг зэрэг дэлхий даяар 40 гаруй улсад өөрийн албан ёсны борлуулалтын салбаруудаар үйл ажиллагаагаа явуулж байна.   

VEKA брэндийн цонхны онцлог чанар:

Резинен жийргэвч

  • Цонхны хүрээлэх бүх гадаргуунд нягт суурилагддаг учир дулаан хадгалалт болон дуу чимээ тусгаарлах чадвар илүү сайн

  • АРТК болон силиконы тусгай системээр хийгддэг тул гадна агаарын температурын -60-аас +80 градуст тэсвэртэй

Шилэн багц

  • Шилэн багцын раманд суух хэмжээ 21мм

  • Зузаан нь 24мм-ээр 2-3 давхар шилтэй байж болно.

Цоож тоноглол

  • Хөшилтөөс бүрэн хамгаалагдсан, 4 талдаа түгжигддэг зэвэрдэггүй метал цоож, бариулаар тоноглодог тул цонхны сийгэлт огт байхгүйгаас гадна хулгайгаас бүрэн хамгаалагдсан.


Залуусын хотхон “X APARTMENT” -ын шалнаас тааз хүрсэн 6м-ийн өндөр цэлгэр том цонх бүхий Дуплекс болон орчин үеийн зохион байгуулалт бүхий 18 төрлийн орон сууцнаас сонголтоо хийж бидэнтэй хамтран ажилладаг Худалдаа хөгжлийн банк, Хаан банк, Төрийн банк, Голомт банкуудын Засгийн газраас хэрэгжүүлж буй 8% хүүтэй зээлэнд хамрагдан зээлээ түргэн шуурхай шийдвэрлүүлэх хамгийн таатай нөхцлийг танд санал болгож байна.

Веб сайт: www.xapartment.mn

Дэлгэрэнгүй мэдээллийг: 96066329, 88030203, 77009919

X Apartment-ын хаяг: Баянзүрх дүүрэг, Офицеруудын ордоны зүүн урд талд

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж