Б.Одхүү, Т.Тэмүүлэн нар Японд суралцана

2016 оны 4 сарын 6

Аваргын баруун гар талд Б.Одхүү, зүүн гар талд Т.Тэмүүлэн.

 

Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит "Хакүхо цом" өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн энэ жил зургаа дахь удаагаа Япон улсад болсон. "Хакүхо цом-2016" тэмцээнд амжилттай оролцсон Б.Одхүү, Т.Тэмүүлэн нар арлын оронд сүмо бөхийн сургалттай ахлах сургуульд суралцахаар сонгогдсон байна.

Сануулахад, 6 дахь удаагийн "Хакүхо цом" олон улсын тэмцээн өнгөрөгч хоёрдугаар сард Токио хотноо болсон. Тус тэмцээнд таван орны 1200 гаруй өсвөрийн сүмоч хүүхдүүд өрсөлдсөнөөс Монголын баг анх удаа багаараа алтан медаль авсан. Энэхүү тэмцээнээс хувийн дүнгээр А.Сосорхүү(Баянхонгор), Б.Одхүү түрүүлсэн бол Э.Жавхлантөгс хүрэл медаль хүртсэн. Мөн Б.Одхүү, Т.Тэмүүлэн нар багийн барилдаанд түрүүлсэн юм. 

Ч.БОЛОР

 

白鵬杯決勝戦集

Posted by 伊藤隆義 on Sunday, January 31, 2016

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна