Төсөл хөтөлбөрүүд нээлтээ хийлээ

2016 оны 4 сарын 6

Өмнөговь аймагт иргэдийн хөдөлмөр эрхлэлт, өрх гэр бүлийн орлогыг нэмэгдүүлэх олон жишиг хөтөлбөр хэрэгжиж байгаа билээ. Тэдгээрийн нэг бол өрх гэр бүлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа “Ажилтай орлогтой эмэгтэйчүүд”, “40-өөс дээш насны хөдөлмөр эрхлэхэд бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх” хөтөлбөрүүд бөгөөд өнөөдөр нээлтээ хийлээ. Төсөл хөтөлбөртөө хамрагдаад өрхийн орлого, амжиргаагаа нэмэгдүүлэх боломж байгааг хэлж байлаа.

Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх тус хөтөлбөрүүдийг боловсруулан хэрэгжүүлж, эдгээр хөтөлбөрийн хүрээнд 2011-2015 онд орон нутгийн төсвөөс 250,0 сая төгрөгийг зарцуулаад байна. Үүний үр дүнд 454 иргэнийг байнгын ажлын байраар хангасан бөгөөд уг төслүүдээс ойролцоогоор 1200 орчим иргэн үр шимийг нь хүртээд байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна