Дэлхийн боловсролыг Өмнөговьдоо эзэмшиж байна

2016 оны 4 сарын 6

Олон жил сурах шаардлагагүй боллоо. Өмнөговь аймгийн залуус жил суралцаад олон улсын жишигт нийцэхүйц мэргэжлийн ур чадвартай болж байна. Тус аймагт үйл ажиллагаа явуулж буй Политехникийн коллеж нь энэ онд 16 мэргэжлээр элсэлт авсан юм. Түүнээс гагнуурчин, өрөг угсрагчийн анги нь 50 оюутантай бөгөөд оюутнуудаа олон улсын сертифкаттай төгсгөдөг болсноороо онцлог юм. Оюутнууд хагас автомат гагнуур, хийн гагнуур, цахилгаан гагнуур хийж сурдаг давуу талтай. Ингэснээр бидэнд цаг хугацаа хэмнэх, ур чадвар нэмэгдэх олон боломж бий болж байгаа юм.

Үүнээс гадна Политехникийн коллежийн оюутнууд өрөг угсрагчийн мэргэжил эзэмшдэг. Төрсөн нутагтаа хүссэн мэргэжлээ эзэмших бүрэн боломжтой болсны үр дүн гарч байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна