Хятад Хойд Солонгосын худалдаанд хориг тавилаа

2016 оны 4 сарын 6

 

Хятадын засгийн газраас Хойд Солонгостой хийх зарим төрлийн худалдаанд хориг тавилаа. Хятад нь Хойд Солонгостой хийх алтны наймаа, нүүрсний импорт, нисэх онгоцны түлшний экспортод хориг тавьсан байна. Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрт ашиглагдах магадлалтай бүх төрлийн түлш, газрын тосны бүтээгдэхүүний экспортод Хятад улс хориг тавьсан аж. Хятад улс нь Хойд Солонгосын худалдааны хамгийн том хамтрагч орон юм. Хятадын гаалийн мэдээллээс харвал Хойд Солонгостой өнгөрсөн онд нэг тэрбум ам.долларын өртөгтэй нүүрсний худалдаа хийсэн байна. Хойд Солонгос нь Хятадад нүүрс нийлүүлэгч гуравдагч том эх үүсвэр бөгөөд өнгөрсөн онд нийт 20 сая тонныг экспортлосон аж.

 

Хятад болон АНУ-ын лидерүүд өнгөрсөн долоо хоногт  цөмийн аюулгүй байдлын чуулга уулзалтын үеэр Хойд Солонгосын асуудлыг хэлэлцэж, цаашид цөмийн туршилт хийхээс сэргийлэхэд хамтран ажиллахаар тохиролцжээ.

 

Пхеньян өнгөрсөн нэгдүгээр сард цөмийн туршилт хийж, дараа нь хиймэл дагуул зөөгч пуужин хөөргөснөөр НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Хойд Солонгосын эсрэг хоригоо чангатгасан юм.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна