Волейболын идэрчүүдийн УАШТ болж байна

2016 оны 4 сарын 6

Монголын волейболын холбооноос идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 2-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо "Алдар" спорт хорооны зааланд зохион байгуулж байна. Тус тэмцээнд Баруун, Зүүн, Хангайн, Төвийн, Нийслэлийн бүсүүдээс шалгарсан охид, хөвгүүдийн нийт 32 баг оролцож байна. Тэмцээний нээлтийн ажиллагаа энэ сарын 2-ны өдөр болсон бөгөөд МВХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Энхтүвшин, МВХ-ны УЗТэргүүлэгч С.Цолмон,
МВХ-ны УЗТэргүүлэгч С.Нэргүйбаатар, МУГД Говьсүмбэр аймгийн БТСГ-ийн дарга. Л.Цэдэнсодном нар оролцлоо.

Нээлтийн ажиллагааны үеэр Волейболын спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг үнэлэн МВХ-ны “Хүндэт тэмдэг”-ээр Говь-Алтай аймгийн БТСГ-ийн дасгалжуулагч Х.Уранчимэг, Завхан аймгийн Их-Уул сумын биеийн тамирын багш Л.Мөнхбат, Улсын шүүгч Д.Хүрэлноров нарт гардуулан өглөө.

Тэмцээний медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтууд баасан гаригаас эхэлнэ.

ЭХ СУРВАЛЖ: Mongolian Volleyball Association

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна