Цагдаагийн нэрээр гадны иргэдийн мэдээлэл цуглуулжээ

2016 оны 4 сарын 6

Сүүлийн саруудад Монгол Улсад амьдарч буй гадаадын иргэдийн гэрээр үл таних хүмүүс цагдаагийн нэр барин явах болжээ. Судалгаа авах нэрээр элдэв бүртгэл явуулж, хувийн мэдээлэл авах болсон байна. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас тодруулбал, "Энэ талаар анх Элчин сайдын яамнаас манайд мэдэгдсэн. Гадаадын иргэдийн гэр орноор явж, хувийн мэдээлэл, судалгаа явуулж байгаа талаар мэдээлсэн. Энд хэлэхэд, цагдаагийн байгууллагаас Монголд оршин суугаа гадаадын иргэдээс албан ёсоор ямар ч судалгаа аваагүй" гэлээ.

М.КЕЙТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна