Засаг даргадаа мэдэгдэл хүргүүлжээ

2016 оны 4 сарын 6

Сэтгүүлч:
Өвөрхангай

Өвөрхангай аймгийн Залуучуудын холбооноос өнөөдөр /2016.04.06/  Засаг дарга Т.Тогтохсүрэнд хандан Залуучуудыг дэмжих жилийн хүрээнд хийгдэж буй ажилд залуусын нэгдэл ТББ-уудыг эрх тэгш оролцуулахыг шаардсан мэдэгдэл хүргүүлжээ.

Өвөрхангай аймгийн ИТХ-аас 2016 оныг Залуучуудын хөгжлийг дэмжих жил болгон зарласан аж. Аймгийн хэмжээнд хүүхэд залуучууын чиглэлээр 40 гаруй ТББ идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг юм байна. Аймгийн засаг даргын А/109 дүгээр захирамжаар сумдад “Залуус хөгжлийн аян”-г зохион байгуулах шийдвэр гарчээ. Энэ ажлын хүрээнд Засаг дарга Т.Тогтохсүрэн өнгөрөгч гуравдугаар сарын 28-ний өдрөөс эхлэн Бүрд, Есөнзүйл, Өлзийт, Баян-Өндөр, Сант сумдаар Хас хэлхээ, Хүчирхэг үндэстэн, Соёмбот хангай, Залуусын элч, Хариуцлагатай залуу манлайлагч зэрэг ТББ-уудыг ажиллуулсан аж. Ингэхдээ бусад залуучуудын байгууллагад аянд оролцох боломжоор эрх тэгш хангаагүй, ил тод зарлаагүйд Өвөрхангай аймгийн Залуучуудын холбоо, бусад ТББ-ууд шүүмжлэлтэй хандаж буйгаа мэдэгдсэн байна. Тиймээс Өвөрхангай аймгийн залуучуудын холбооноос Засаг дарга Т.Тогтохсүрэнгээс Залуучуудын хөгжлийг дэмжих жилийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг зохион байгуулж, шийдвэр гаргахдаа нийт ТББ-ууддаа нээлттэй, ил тод зарлан, хэвлэл мэдээллийн хэрэгслээр урьдчилан мэдээлж байхыг хүсчээ.

 Засаг даргаТ.Тогтохсүрэн нь Залуучуудын хөгжлийг дэмжих жилийн ажлын хорооны даргаар ажилладаг учир залуус ийнхүү мэдэгдэл хүргүүлсэн байна.

А.АЯЛГУУ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна