Хятадын цэргийн дарга авлига авснаа хүлээжээ

2016 оны 4 сарын 6

 

Хятадын цэргийн төв комиссын дэд дарга асан генерал Гуо Босюн их хэмжээний авлига авснаа хүлээсэн хэмээн “Синьхуа” агентлагт мэдээлжээ. Тэтгэвэртээ гарсан генерал Гуо Босюн нь Хятадын Ардын чөлөөлөх армийн цэргийн төв комиссын дэд даргаар 10 гаран жил ажилласан аж. Тэрбээр албан тушаалаа ашиглан армийн хүмүүсийг хууль бусаар тушаал дэвшүүлж их хэмжээний авлига авсан гэнэ. 73 настай Гуо Босюныг  өнгөрсөн онд намаас хөөсөн аж.

 

Өдгөө Хятадын дарга Си Жинпин улс төр, бизнес, армийн бүх салбарт авлигатай хатуу тэмцэхийн зэрэгцээ цэрэг, армийн бүтцэд нэлээдгүй өөрчлөлт шинэчлэлт хийж байгаа юм. Өнгөрсөн онд Хятадын аюулгүй байдлын албаны дарга асан Жоу Юнкан авлигын хэргээр бүх насаараа хорих ял сонссон бол цэргийн төв комиссын дэд дарга асан Шу Кайхоу мөрдөн байцаалтын явцад хорт хавдар өвчнөөр нас баржээ.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна