Т.Ганзул Монголын эмэгтэй сэтгүүлчдийг төлөөлөв

2016 оны 4 сарын 6

Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн, ETV HD телевизийн захирал Т.Ганзул Иордан улсын Амман хотноо болсон Спортын эмэгтэй сэтгүүлчдийн чуулга уулзалтад амжилттай оролцож, батламжаа гардлаа. Чуулга уулзалтад Арабын орны сэтгүүлчдээс гадна Ази тивийг төлөөлөн гурван эмэгтэй сэтгүүлч оролцож байгаагийн нэг нь Монголын спортын анхны эмэгтэй сэтгүүлчдийн нэг Т.Ганзул юм.

Тус чуулга уулзалтын үеэр "Шинэ медиа эрин үе буюу сошиал медиа дээр спортын эмэгтэй сэтгүүлчид хэрхэн ажиллах вэ?", "Арабын орнуудын спортын эмэгтэй сэтгүүлчдэд тулгамдаж байгаа асуудлууд юу байдаг вэ?" зэрэг олон сонирхолтой сэдвийг хөнджээ.

Монголын спортын сэтгүүлчдийн дуу хоолойг Олон улсын сэтгүүлчдэд хүргэсэн Т.Ганзулдаа амжилт хүсье.

Монголын спортын сэтгүүлчдийн холбоо (MSPU)

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна