Карабахт гал зогсоожээ

Хуучирсан мэдээ: 2016.04.06-нд нийтлэгдсэн

Карабахт гал зогсоожээ

 

Кавказын Нагорный Карабах бүс нутагт Азербайжан болон Армены хооронд мягмар гаригт /2016.04.05/ гал зогсоох тохиролцоонд хүрчээ.  Дөрвөн өдөр үргэлжилсэн цуст мөргөлдөөнд Азербайжаны 31 цэрэг, хоёр энгийн иргэн, Армены 35 дайчин, таван энгийн иргэн нийт 73 хүн амь үрэгдсэн байна.  Хуучин Зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүний хоёр орны хооронд сэдэрсэн зөрчлийг намжаахад ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин гол үүрэг гүйцэтгэсэн аж. Нагорный Карабахт гал зогсоох хэлэлцээнд хүрсэн боловч буудалцаан үргэлжилж байгааг Армены батлан хамгаалахын сайд мэдээлжээ. Үүний зэрэгцээ пүрэв гаригт /VI.7/ ОХУ, Иран, Азербайжаны дипломатууд Бакуд уулзаж зөрчлийг шийдвэрлэх арга замыг хэлэлцэхээр болсон байна.

 

1994 онд дайн дууссанаас хойш Нагорный Карабах бүс нутаг армены салан тусгаарлагчдын мэдэлд байгаа аж. Хоёр талын зөрчил мөргөлдөөн 1980-аад оноос эхтэй бөгөөд ЗХУ задарсны дараа 1991 онд бүрэн хэмжээний дайн гарч 30 мянган хүн амь үрэгджээ.

 

Эх сурвалж: Agence France Presse

 

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж