В.Путин Орост үйлдвэрлэсэн лимузин хөлөглөнө

2016 оны 4 сарын 6

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин дотооддоо үйлдвэрлэсэн кортеж лимузин машин захиалсан хамгийн эхний үйлчлүүлэгч болох гэнэ. Тус улсын Үйлдвэрлэл, худалдааны сайд Денис Мантуровын мэдэгдэж буйгаар ОХУ-ын төрийн өндөр албан тушаалтнуудыг ОХУ-д үйлдвэрлэсэн машинаар хангах кортеж нэртэй төсөлд энэ жил 3.7 тэрбум рубль (54 сая ам.доллар) төсөвлөсөн гэнэ.

Кортеж машины эхний захиалга 2017 оны эцсээр, 2018 оны эхээр бэлэн болох ажээ. Москва дах автомашины судалгааны төвд эхний ээлжинд 200 машин үйлвэрлэх юм байна.  Үйлдвэрлэл, худалдааны сайд бартаат замын, тоноглолтой машин үйлдвэрлэх талаар тус улсын Батлан хамгаалахын сайдтай яриа хэлэлцээ хийж байгаа ажээ.  Кортеж төслийн хүрээнд лимузин, суудлын, спорт болон гэр бүлийн загварын машинуудыг үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа юм байна.

ОХУ-ын Үйлдвэрлэл, худалдааны сайдын хэлж буйгаар кортеж лимузины туршилт эхлээд жил болж байгаа бол суудлын машины ослын сорилтыг энэ сард явуулах ажээ.  Оросууд кортежийн загваруудаа 2020 он гэхэд тус бүрээс нь жилд 4,000-5,000 хүртэл тоогоор үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа юм байна.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна