Ванныг 5 минутын дотор цагаан болгох

2016 оны 4 сарын 6

Доорх жорыг ашиглан та ваннаа төвөггүйхэн цэвэрлэчихэж дөнгөнө. Үнэтэй цэвэрлэгээний бодисонд мөнгө зарах ч хэрэггүй, цаг хэмнэх тул дээд зэргээр ашигтай.

Ванныг хэрхэн цэвэрлэх вэ?

1.2 амны халбага кальцижуулсан буюу техникийн содыг 2 амны халбага хүнсний содатай сайтар хольж хутгаад чийгтэй ваннаа энэ холимогоороо үрж арчина.

2.5-10 минутын дараа дээрх соданы холимогоор үрж арчсан ваннаа угаалгүйгээр дээрээс нь 50 гр уксусыг 50 гр цайруулагчтай хольж түүгээрээ арчина.

3.Ингээд хагас цаг байлгаад их усаар сайтар угааж зайлна. Ингээд л боллоо.

Үр дүн нь таны хүлээлтээс илүү байх болно. Хурдан бөгөөд маш сайн үйлчилгээтэй арга бөгөөд ванна чинь гялалзсан цагаан өнгөлөг болно.

Эх сурвалж: www.takprosto.cc

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна