Б.Цэвээндашид Монгол Улсын Төрийн далбаа гардуулан өгөв

2016 оны 4 сарын 6

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр уулын спортын ОУХМ Базархандын Цэвээндашид Монгол Улсын Төрийн далбаа гардуулан өгөв. Тэрээр Эверестийн оргилд 3 дахь удаагаа авирахаар маргааш эх орноосоо мордох гэж байгаа юм.

Төрийн далбаа гардуулах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлэхдээ “Дэлхийн дээвэр болсон Эверестэд амжилттай авираад, алтан соёмбот Төрийн далбаагаа мандуулаад, ард түмнийхээ хийморь золбоог даатгаад сайн яваад ирээрэй” гэлээ.

Уулын спортын ОУХМ Б.Цэвээндаш “Аливаа улс орон, байгууллага, хамт олны сүр хүч, хийморь тугандаа байдаг. Миний хувьд дэлхийн ноён оргил Эверестэд 3 дахь түүхэн авиралтаа хийхээр маргааш мордох гэж байна. П.Цагаан даргаас өнөөдөр Эверестийн оргилд мандуулах Төрийн алтан соёмбот далбаагаа гардан авлаа. Их баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье” гэв.  

ЭХ СУРВАЛЖ: HTTP://PRESIDENT.MN

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна