Их Британий Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

2016 оны 4 сарын 6

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Их Британи, Умард Ирландын нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Катрин Элизабет Жейн Арнолдыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр удахгүй болох УИХ-ын сонгууль, цаг үеийн зарим асуудлаар ярилцав. Мөн хоёр улсын харилцааг цаашид хөгжүүлэх болон гадаадын хөрөнгө оруулалтын орчинтой холбоотой асуудлаар санал солилцлоо.

ЭХ СУРВАЛЖ: PRESIDENT.MN

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна