ХӨСҮТ-ийн эмч, сувилагчдын тоог нэмнэ

Хуучирсан мэдээ: 2016.04.06-нд нийтлэгдсэн

ХӨСҮТ-ийн эмч, сувилагчдын тоог нэмнэ

Халдварт өвчин судлалын үндэсний төвд /ХӨСҮТ/ өнөөдрийн байдлаар нийт 636 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 466 нь халдварт өвчний улмаас, 430 нь Улаан-бурхан өвчний улмаас хэвтэн эмчлүүлж байна. Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс улаан-бурхан өвчлөлийг бууруулахаар 948 сая төгрөгийг гаргахаар шийдвэрлэсэн билээ. Энэ зардлаар  627 мянга 500 хүн/тун вакцин, дагалдах хэрэгслийн хамт авна. Мөн  350 сая төгрөгөөр  шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг цаг хугацаа алдалгүйгээр шууд худалдан авалтаар зохион байгуулахаар ажилла гэсэн үүргийг ХӨСҮТ-ийн удирдлагуудад Эрүүл мэнд, Спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа өгчээ.

ХӨСҮТ-ийн өргөтгөл хэзээ ашиглалтад орох вэ?

Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтаар ХӨСҮТ-ийн  өргөтгөлийн барилга барих шийдвэр 2011 онд гарч барилгын ажил эхэлсэн ч 2013, 2014 онд улсын төсвөөс ганц ч төгрөг төсөвлөөгүй. Харин энэ онд нэг тэрбум гаруй төгрөг төсөвлөж барилгын ажил эрчимтэй явж байна. Уг өргөтгөлийн барилга нь А, Б, С блокоос бүрдэнэ. Барилгын А болон Б блокийн дотор заслын ажил хийж буй. С блок буюу туяа эмчилгээний тоног төхөөрөмж байрлах бункер нь нэг давхраас бүрдэх бөгөөд одоо цутгалтын ажил хийгдэж эхэлсэн гэж ХӨСҮТ-ээс мэдээллээ.

Д.ЖАГАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж