Байерн талбайдаа илүүрхлээ

2016 оны 4 сарын 6

Өнгөрсөн шөнө Аваргуудын лигийн шөвгийн 1/8-ийн эхний тоглолтууд явагдаж, Германы “Байерн Мюнхен” клуб талбайдаа Португалын “Бенфика” клубыг хүлээн авсан бөгөөд 1:0-ийн харьцаатай буулган авлаа.

Уг тоглолт Германы “Аллианз Арена” цэнгэлдэх хүрээлэнд 70,000 үзэгчтэй эхэлсэн бөгөөд Польш шүүгч Маршиниак дэнсэлжээ.

Гоол:

А.Видал 2 дахь минут (Гоолын дамжуулалт: Х.Бернат)

Сонирхуулахад, тус хоёр багийн хариу тоглолтууд ирэх долоо хоногийн 13-ны өдрийн лхагва гаригт явагдана.

Я.Төмөр-Очир

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна