Голдэн Стэйт Уорриорс хоёр дахь ялагдлаа хүлээлээ

2016 оны 4 сарын 6

NBA-н талбайд 11 тоглолт боллоо. Энэ улиралд гурав таарч тоглохоос хоёрт нь хожигдоод байсан Миннесота Тимберуолвс баг Голдэн Стэйт Уорриорсын талбайд зочлон тоглолоо.

Тоглолтын эхний хагаст 46-55 харьцаагаар талбайн эзэд тэргүүлж байсан бөгөөд гуравдугаар үед онооны зөрүү ердөө нэг оноогоор ойртсон билээ. Харин шийдвэрлэх үед зочин баг гайхалтай тоглолт үзүүлсэн бөгөөд 106-106 харьцаагаар тэнцүүлж цаг дуусжээ. Нэмэлт цаг Андрей Виггинс гайхалтай тоглолт үзүүлж есөн оноог авч 124-117 харьцаатай Голден Стэйт Уарриорсыг талбай дээрхи хоёр дахь хожигдлыг хүлээлгэлээ. Ингэснээр багийн амжилт 69 хожил 9 хожигдолтой болж байгаа бөгөөд үлдсэн дөрвөн тоглолт нь Сан Антони Спөрс, Мемфис Гриззлис багууттай хоёр хоёр удаа тааран тоглох юм байна.

Тус тоглолтод Андрей Уйгинс 32 оноог авсан бол сэлгээнээс Мухамед 35 оноог авч тусалжээ. Харин эсрэг багаас Клэй Томпсон 28 оноог авчээ.

Бусад тоглолтууд
Филадельфи 107 : 93 Новый Орлеан
Торонто 96 : 90 Шарлотт
Атланта 103 : 90 Финикс
Мемфис 108 : 92 Чикаго
Милуоки 80 : 109 Кливленд
Майами 107 : 89 Детройт
Денвер 102 : 124 Оклахома-Сити
Юта 86 : 88 Сан-Антонио
Сакраменто 107 : 115 Портленд
Голден Стэйт 117 : 124 Миннесота
Клипперс 103 : 81 Лейкерс

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна