Нутгийн зүүн хэсгээр хүйтэн салхитай байна

2016 оны 4 сарын 7

2016 оны 04 дүгээр сарын 07-ны 09-21 цаг хүртэл

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ:

                  Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр  хүйтэн салхи, шуургатай байна.

      2016 оны 04 дүгээр сарын 07-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан  мэдээ:

  Ихэнх нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Завхан голын эх, Увс нуур, Дархадын хотгор, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр,Тэс,Туул,Тэрэлж, Халхголын голын хөндий, Дорнодын тал нутгаар 1-6 градус,  говийн бүсийн баруун хэсгээр  14-19 градус,  Их нууруудын хотгор болон  говийн бүсийн зүүн хэсгээр 9-14 градус, бусад нутгаар  5-10 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.  Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 5-7 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 8 градус хүйтэн, харьцангуй чийг 34 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

 2016 оны 04 дүгээр сарын 08-наас 04 дүгээр сарын 12-ныг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан төлөв:   

    9-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 10-нд баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн хойд хэсгээр, 11-нд зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи 8-нд нутгийн зүүн хэсгээр, 10-нд ихэнх нутгаар, 11-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хугацааны эхээр нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн, бусад хугацаанд Завхан голын эх, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтэнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар сэрүүснэ гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна