Панамын дуулиан америкчуудыг тойров

2016 оны 4 сарын 7

 

Панамын оффшорын  баримтууд  дуулиан тарьсаар байна. Уг жагсаалтад АНУ-аас ганцхан хүн бичигдсэн бий.

 

Баримтуудыг  сэтгүүлчдийн  бие даасан ICIJ ба OCCRP байгууллагууд нийтлүүлсэн байв. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, Соросын сангаас  уг нийтлэлийг санхүүжүүлжээ.



Mossack Fonseca компанийн алдагдсан баримтуудад Исландын огцорсон ерөнхий сайд, Их Британийн ерөнхий сайдын хамаатнууд, Хятадын лидерийн хамаатнууд, хөлбөмбөгчин Месси зэрэг олон алдартнуудын нэр дурдагдаад байгаа юм. Америкийн иргэдээс харин олонд төдийлөн танил биш санхүүгийн нэгэн мэргэжилтэн Марианна Ольшевски бичигджээ.

 

 

Марианна Ольшевски  бол эдийн засгийн чиглэлээр ном бичдэг зохиолч. Энэ эмэгтэй Панамын баримтад АНУ-ыг  ганцаараа “төлөөлж” байна

 

Гэхдээ тэр нь америкчууд болор мэт тунгалаг, цэвэр гэсэн үг биш.  Үүний тод жишээ нь CNBC, Bloomberg зэргийн том хэвлэлүүдийн нэр хүндтэй зочин  Аллен Стенфордыг нэрлэж болно юм.  Стенфорд Антигуа аралд  хадгаламж эзэмшигчдийн мөнгийг эргэлдүүлж, мөнгө угааж байсан нь тогтоогдсон. Түүнд АНУ-ын шүүхээс 110 жилийн ялаар ногдуулж, шоронд суулгасан билээ. Дэлхийд хамгийн том санхүүгийн пирамидыг Бернард Мэйдофф байгуулаад мөнгөнийхөө хэсгийг Израиль, Кайманы арлуудад  байршуулан, угаасан юм. Түүний угаасан мөнгө бас л илчлэгдсэн билээ.

 

Ер нь АНУ-д татвар ногдуулалтын дээд хэмжээ нь 39,6 хувь. Тодруулбал, 415 мянган доллараас дээш орлоготой хүмүүс ийм татвар төлдөг гэсэн үг. АНУ-д хөрөнгө оруулалтын ашиг нь 15-20 хувь байдаг бол Европын холбооны бараг бүх оронд  тэр нь 42 хувьд хүрдэг. Үүний хажуугаар АНУ-д татвар бага төлөх хууль ёсны олон тооны арга байдаг.


АНУ-ын  Татварын алба (IRS)  энэ үйл ажиллагаанд саад хийхээр хичээж байгаа. Гадаадын дансандаа 10 мянгаас дээш доллар хадгалдаг иргэд татварын газарт мэдүүлэг өгч байх ёсто. Хэрэв мөнгө нь 50 мянгаас дээш бол гадаадын банкууд өөрсдөө IRS-тай холбогдох ёстой. Энэ шинэ журам нь ердийн гадаад данс нээлгэхэд хүртэл хүндрэлтэй болгож байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна