"Mini C de Cartier”-ийн цүнхнүүд

2016 оны 4 сарын 7

“C de Cartier”  гэх цуглуулга нь  Mini C  гэх бичил цүнхээр хүрээгээ тэлэв.

Дэгжин сонгомол хэлбэр, хоёр жижиг хос бариул, мөрөндөө үүрдэг урт  бүс,  хоёр талаас нь дундаа нийлэх  цахилгаан товч  зэрэг нь гадаад өнгө төрхийг нь улам  тодруулж өгчээ. 

Cartier ордныхон уламжлалаа мартсангүй. Олон янзын өнгө ашигласан ч шинэ Mini C цүнхнүүд үнэт чулууны гол өнгөнүүдийг бас хадгалав. Улаан дарс, шар нарны, сонгомол цагаан, нахиалсан ногоон өнгө аяс нь ямар ч насны эмэгтэйчүүдийн сонголтод нийцнэ.

 Бэлтгэсэн Ш.МЯГМАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна