Фидель Кастро парламентдаа үг хэлэв

Хуучирсан мэдээ: 2010.08.10-нд нийтлэгдсэн

Фидель Кастро парламентдаа үг хэлэв

Фидель Кастро. Фото©AFP

Кубын лидер Фидель Кастро сүүлийн дөрвөн жилийн дотор анх удаагаа тус орны парламентад үг хэлжээ. The Daily Telegraph сонинд тэмдэглэснээр Кастрогийн үг нь Ойрхи Дорнодод цөмийн дайн хийх гэж байгаа АНУ-ын төлөвлөгөөний талаар байсан гэнэ.
АНУ ба Израиль удалгүй Иранд цөмийн цохилт хийж болох талаар түгшиж буйгаа тэр хуваалцсан байна. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама тийм алхмыг үр дагаврыг тооцоод үүнийг хийлгэхгүй байх гэсэн найдлагаа ч тэр хэлжээ. Обама өөрөө христийн болон лалын сүсэгтнүүдийн хүүхэд болохоор Ираныг дайрахыг зөвшөөрөхгүй хэмээн Кастро хэлжээ.
Фидель Кастро 2006 онд мэс засалд ороод түр хугацаанд эрх мэдлээ дүүдээ өгсөн байв. Тэрээр 2008 онд Төрийн зөвлөлийн дарга ба дээд ерөнхий командлагчийн тушаалаа орхисон боловч Кубын коммунист намын нэгдүгээр нарийн бичгийн дарга хэвээр үлджээ. Өвчнийхөө дараа тэр олны өмнө үзэгдэхээ больсон байлаа. Харин сүүлийн жилд телевизээр их ярьж, бас хэд хэдэн арга хэмжээнд оролцжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж