“Хулгайчгүй Монгол” хөдөлгөөнөөс гутлын жагсаал хийнэ

2016 оны 4 сарын 7

09:30 цагт Суурь боловсролын хүүхэд бүрийг хөгжүүлэх сайн хичээл, үйл ажиллагааны туршлага солилцох зөвлөгөөн Улсын тэргүүний 58 дугаар сургууль дээр болно.

10:00 цагт “The salvation army” төвд ес дэх удаагийн Зүрхний хагалгаанд оруулах урьдчилсан үзлэг оношлогоог Солонгос улсаас ирсэн эмч нар хийнэ.

11:30 цагт Чингисийн талбайд “Хулгайчгүй Монгол” хөдөлгөөнөөс иргэдийн саналд үндэслэн гаргасан “100 хар үйл явдал”-ыг зарлаж, “Гутлын жагсаал” зохион байгуулна.

12:00 цагт болох "Сайдын цаг" уулзалтад Зам тээврийн сайд М.Зоригт оролцож, салбарын бүтээн байгуулалтын талаар болон 2016 онд хийгдэх зам, гүүрийн барилгын ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийнэ.

12:00 цагт АСЕМ-ын зочид төлөөлөгчдөд үйлчлэх хоол хүнс, зочид буудлын хангамжийн бүтээгдэхүүний үзэсгэлэн “Мишээл экспо” төвд нээгдэнэ.

16:30 цагт Батлан хамгаалахын их сургуулийн соёлын төвд “Дэлхийн эрүүл мэндийн өдөр”-ийг тохиолдуулан “Эко-иргэн хүн” сэдэвт нээлттэй аяны хүрээнд өдөрлөг зохион байгуулна.

17:00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд "Дугуйт өдөрлөг" болно

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна