Оюутан, сурагчдад зориулж нөүтбүүк сонгоход туслах 5 зөвлөгөө

2016 оны 4 сарын 7

Их дээд сургуульд суралцдаг оюутан нөүтбүүкээ сонгоход ямар үзүүлэлт чухал, ямар үзүүлэлт чухал биш гэдгийг сонгож чадахгүй байна уу?

1.      Би өдөр бүр нөүтбүүкээ гадуур авч явж хэрэглэх үү?

Хэрэв таны хариулт ТИЙМ бол танд хөнгөн, нимгэн загварыг сонгох нь чухал. Сүүлийн үеийн загварууд ихэвчлэн энэ шинж чанаруудыг өөртөө агуулж байна. Танд ямар нөүтбүүк хэрэгтэй вэ :

  • Нимгэн, хөнгөн
  • Таны цүнхэнд багтахуйц хэмжээтэй буюу хамгийн тохиромжтой дундаж хэмжээ 14 инч
  • Бат бөх чанартай хэдий ч бас үзэмжтэй алиниюм гадаргуу тун тохиромжтой
  • Баттерейны ажиллах хугацаа нь өглөө орноосоо шууд босоод хичээл рүүгээ явж, номын сангаас шууд клуб руу явдаг графиктай бол дор хаяж 8 цаг барьдаг байх хэрэгтэй. Сүүлийн үеийн Intel CPU-үүдийн цахилгаан зарцуулалт буурсан байна.

Эдгээр нөүтбүүкнүүд яаж ийм нимгэн болсон бэ гэж үү? DVDROM-ийг хасаад, SSD хатуу диск ашигласан учраас л тэр.

2.      Би мэргэжлийн програмууд болон олон зэрэг програм ашиглах шаардлагатай юу?

Хэрэв таны хариулт ТИЙМ бол танд үзүүлэлт маш чухал. Юуны түрүүнд процессор болон RAM-ныхаа үзүүлэлтийг харж сонгоорой.

  • Intel Dual Core : хичээлийн даалгаврыг MS Office дээр хийх, интернэтээр аялах
  • Intel Core i3 : бүх төрлийн бичиг баримт боловсруулах, видео үзэх, интернэтээр аялах
  • Intel Core i5 : Netflix – ээр кино үзэх, фото зурагнуудаа засварлах, нэгэн зэрэг хэд хэдэн програм ашиглах
  • Intel Core i7 : Видео дүрс засварлах, барилгын зураг зурах, 3D загварчлал, график, дизайнаар сурдаг бол энэ танд тохиромжтой загвар

3.      Миний компьютер хурдан ажиллах ёстой ?

Хариулт чинь ТИЙМ бол SSD хатуу дисктэй загварыг сонирхоорой. Дараах давуу талтай:

  • Асах хурд өндөр
  • Програмууд хурдан ачааллагдана
  • Гэмтэл эвдрэл бага
  • Жижигхэн бас хөнгөн
  • Чимээ багатай

4.      Ямар үйлдлийн систем хэрэглэх вэ?

Чи Apple-д дурлагч уу Microsoft-ийн фэн үү?

Microsoft Windows : Хамгийн түгээмэл ашиглагддаг MS Word, Excel гэхмэтчилэн програмууд дээр ажиллах боломжтой. Ашиглахад хялбар, ихэнхи брэндийн компьютерууд ийм үйлдлийн системтэй байдаг.

Mac OS X : Энэ нь зөвхөн Apple компьютерууд дээр ажилладаг. Бүтээлч, чөлөөт хэв маягийг эрхэмлэдэг хэрэглэгчдэд зориулагдсан. Macbook нь чиний iPhone гар утас, iPad таблеттай шууд холбогдож, файлаа дамжуулах боломжтой.

5.      Нөүтбүүкэн дээрээ видео, кино үзэх үү, тоглоом тоглох уу?

Хэрэв ТИЙМ бол илүү том дэлгэц, илүү өндөр хүчин чадал хэрэгтэй. Онлайн видео контентууд хөгжиж байгаа энэ үед нөүтбүүкийг зурагтын оронд хэрэглэдэг болж байна. Full HD дүрслэлтэй 15,6 – 17 инчийн дэлгэц тун тохиромжтой. Мөн өндөр үзүүлэлт шаардсан тоглоом тоглодог бол дор хаяж 4GB график карттай байвал зүгээр.

Ингээд чи өөртөө ямар нөүтбүүк хэрэгтэйг сонгосон бол Dell-ийн албан ёсны дистрибьютер, нөүтбүүкний хамгийн өргөн сонголттой, компьютерийн зах зээлд тэргүүлэгч PC mall сүлжээ дэлгүүрээр худалдаалагдаж байгаа нөүтбүүкний сонголтыг энд дарж сонголтоо хийгээрэй.

Онлайнаар захиалгаа хийж 3% хөнгөлөлт эдлэхээс гадна үнэгүй хүргүүлэх боломжтойг сануулья.

PC mall – Дэлхийн брэндийг дэргэдээсээ

www.facebook.com/PCmallOfficial

www.instagram.com/pcmall_official                                                                

 www.pc-mall.mn – Илүү хямд, илүү хялбар

Онлайн худалдаа – 99903535

PC mall дуудлагын төв: 75753535 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна