Алан хядагч Европын парламентад ажиллаж байсныг тогтоов

2016 оны 4 сарын 7

 

Брюсселийн нисэх буудалд бөмбөг дэлбэлсэн этгээдүүдийн нэг нь Европын парламентын ордонд цэвэрлэгчээр ажиллаж байсныг албаныхан тогтоосон байна.

 

Алан хядагч Нажим Лаакроуи гэгч Брюссел хот дах Европын парламентын ордонд 2009-2010 оны хооронд хэсэг хугацаанд ажиллаж байсан гэнэ.

 

Бельгийн Ерөнхий сайд Чарльз Мишел “Бельги улс алан хядагчдын аюул заналхийлэлд сөхрөөгүй, тэмцэж байгааг мэдэгдээд гуравдугаар сарын 22-ноос өмнө болон хойно сонор сэрэмжээ алдсаны хариуцлагыг  эрх барьж буй албан тушаалтнууд хүлээх болно” гэжээ.

 

ИС бүлэглэлийн алан хядагчид Брюсселийн нисэх буудал, метроны буудалд халдлага үйлдсэний улмаас 32 хүн амиа алдсан юм.

 

Олон улсад эрэн сурвалжилж буй Брюсселийн нисэх буудлын халдлагын гол сэжигтэн Нажим Лаакроуиг мөн арваннэгдүгээр сарын Парисын халдлагад оролцсон гэх сэжиг байгаа юм.

Европын парламентын мэдэгдсэнээр үйлчилгээ, цэвэрлэгээний компанийн баталснаар алан хядагч тухайн үед ямар нэгэн гэмт хэрэгт холбогдоогүй байсан гэнэ.

 

Бельгийн хууль сахиулагчид сэжигтэн этгээдийг баривчлахын тулд урьдчилсан төлбөрт утасны картыг хориглох зэрэг арга хэмжээ авсан байна.

 

Н.ЭНХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна