Н.Энхбаярын бие хамгаалагчийг баривчилжээ

2016 оны 4 сарын 7

МАХН-ын дарга Н.Энхбаярын хамгаалагчаар ажиллаж байсан М.Мөнхөө гэгч залууг АТГ-аас өнгөрсөн баасан гаригт буюу энэ сарын 1-нд баривчилсан тухай эх сурвалж мэдээллээ. Түүнийг өдгөө Төв аймгийн цагдан хорих төвд хорьж, байцаалт авч буй юм. Харин намын зарим нөхөд "Түүнийг Н.Энхбаяр даргын асуудалтай холбогдуулан байцааж эхэлсэн бололтой. Намын нөхөд уулзах хүсэлт тавьсан ч АТГ-ынхан уулзуулахгүй” гэсэн гэв.

Д.УУДАМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна