Фейсбүүк хараагүй хүмүүст зориулсан шинэ технологио танилцууллаа

2016 оны 4 сарын 7

Хамгийн олон хэрэглэгчтэй олон нийтийн сүлжээ сайт Фейсбүүк хараагүй болон харааны бэрхшээлтэй хэрэглэгчдэдээ зориулан гэрэл зургийг танин унших шинэ технологийг танилцууллаа.

Хараагүй хүмүүс интернэтэд орох үед текстийн үгсийг дуу хоолойгоор уншдаг программ ашигладаг. Гэвч энэ программ нь одоог хүртэл гэрэл зураг дээрх дүрсийг уншиж чадахгүй байсан ба одоо хиймэл оюун ухааны технологийн тусламжтайгаар гэрэл зургийг үгээр дүрслэн илэрхийлэх боломжтой болжээ.

Марк Цукербергийн танилцуулсан программ нь мэдээллийн сүлжээнд нийтлэгдсэн гэрэл зургуудын талаарх мэдээллийг таньдаг бөгөөд сүлжээнд хэдэн удаа тавигдсан, хэн гэгч хүн гэрэл зургийг авсныг, зурган дээр чухам юу харагдаж байгааг, мөн хэдэн “лайк” авсныг, хэчнээн хүн сэтгэгдэл тайлбар үлдээсэн зэрэг бүхий л мэдээллийг уншиж өгөх юм байна.

We just launched a tool that uses artificial intelligence to help people who are blind experience photos on...

Posted by Mark Zuckerberg on Tuesday, April 5, 2016

 

Т.МӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна