Ширүүхэн өрнөсөн тулаанд Хартын гар урт байлаа

2016 оны 4 сарын 7

VI.06. “Манчестер Сити”-"Пари Сен Жермен" 2:2 

Аваргуудын лигийн хамгийн анхаарал татаад байсан Францын “ПСЖ” клуб талбайдаа Английн “Манчестер Сити” клубыг хүлээн авч шөвгийн 1/8-ийн эхний тоглолтоо тэнцээгээр өндөрлүүллээ. Уг тоглолт “Парк де Пренс” цэнгэлдэх хүрээлэнд 47228 үзэгчтэй эхэлсэн юм. Тоглолтын 11 дэх минутад талбайн эзэн багийн төвийн хамгаалагч Д.Луиз дээр 11 метрийн торгуулийн талбайд “Манчестер Сити” клубын хамгаалагч Санья алдаа гаргаснаар торгуулийн цохилт хийх эрх авсан ч, Ибрагимовичын цохилтыг хаалгач Харт тааж хааснаар тоглолт тэр чигээрээ ширүүн уур амьсгал дунд өндөрлөсөн.

Гоолууд:

0:1 38 дахь минутад Кевин Де Брёйне (Ассист: Фернандиньо)

1:1 41 дэх минутад Златан Ибрагимович

2:1 59 дахь минутад Адриан Рабьо

2:2 72 дахь минутад Фернандиньо

Сонирхуулахад, эдгээр клубын хариу тоглолтууд ирэх мягмар гаригт буюу 12-ны шөнө явагдана.

Я.Төмөр-Очир

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна