“Вольфсбург” “Реал Мадрид”-ыг айдаст автууллаа

2016 оны 4 сарын 7

Өнгөрсөн шөнө Аваргуудын лигийн шөвгийн 1/8-д учраа таарсан Германы “Вольфсбург” клуб талбай дээрээ эхний тоглолтоо “Реал Мадрид” клубыг хүлээн авч, буулган авлаа.

Уг тоглолт “Фольксваген Арена” цэнгэлдэх хүрээлэнд 26400 үзэгчтэй эхэлсэн бөгөөд тоглолтын 17 дахь минутад “Вольфсбург” клубын тамирчин А.Шуррле дээр Касемиро алдаа гаргаснаар торгуулийн цохилт хийх эрх авч, К.Родригес боломжийг алдсангүй тооны харьцааг 1-0-ийн харьцаатай болгож өөрчилсөн.

Удалгүй 25 дахь минутад талбайн эзэн багийн Б.Хенрикын баруун жигүүрээс өгсөн дамжуулалтыг Арнолд “Реал Мадрид”-ын хаалганд төвөггүй гоолдож, “Вольфсбург” клуб талбайдаа Испанийн багийг 2:0-ийн харьцаатайгаар буулган авснаар шөвгийн ¼-ийн тоглолтод оролцоход ойрхон ирээд байна.

Сонирхуулахад, ирэх мягмар гаригт буюу 12-ны шөнө эдгээр багуудын хариу тоглолт “Сантиаго Бернабеу” цэнгэлдэхэд явагдана.

 

Я.ТӨМӨР-ОЧИР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна