Кара Делевинь загварын тайзаа орхихгүй

2016 оны 4 сарын 7

Загварын ертөнцөд 2009 оноос эхлэн нэгэн шинэ дүр төрх гарч ирсэн билээ. Тэр бол Кара Делевинь. Тэрээр үзэсгэлэнтэй бөгөөд дэггүй зангаараа олны анхаарлыг эрхгүй татаж байв. Дэлхийн нэр хүндтэй брэндүүдийн нүүр царай болж, томоохон загварын долоо хоногуудын тайзыг эзэгнэж, нэгэн үе үнэхээр мандаж байлаа. Гэвч тэрээр энэ салбараас түр завсарлага авч, кино ертөнцөд хүч үзэх болсон билээ. Олон хүн түүнийг эргэн загварын тайзнаа гарахгүй нь хэмээн таамаглаж байсан юм. Англи гаралтай, өдгөө 24 нас хүрч буй тэрээр “Saint Laurent” брэндийн нүүр царай болж, шинэ коллекцийг танилцуулсан байна. 

Тус брэндийн Карагийн зургийг өөрсдийн албан ёсны цахим хуудсандаа нийтэлсний дараахан, Кара “Би хэзээ ч гарахгүй” хэмээн твиттертээ жиргэжээ. Өмнө нь тэрээр “Загварын шоунуудад Кендалл, Жижи хоёр л байдаг мэт болж. Энд өөр нэг хүн бий шүү” хэмээн жиргэж байв. 

ЭХ СУРВАЛЖ: WWW.ARDIINERKH.MN

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна