“Сүмбээ ирвэс сан”-д АНУ-ын зурагчин 2000 ам.доллар хандивлажээ

2016 оны 4 сарын 7

Бусдын гарт амиа алдсан ирвэс хамгаалагч залуу Т.Лхагвасүмбэрэлд зориулж дотны хүмүүсээс нь сан байгуулжээ. Энэ талаар түүний аав Ж.Төмөрсүх цахим хуудсандаа “Миний сайн хүү Лхагвасүмбэрэл төрсөн энэхүү өдөрт “Сүмбээ ирвэс сан” нээгдлээ. Хүүгийнхээ зорьж хүсч тэмцэж байсан ажил үйлс, өөрийнх нь хайртай мэргэжил, дуртай ажлыг мөнхжүүлэн үргэлжлүүлэх ховордож буй биологийн төрөл зүйлийг хамгаалах, байгаль орчныг хамгаалах ариун үйлс сэтгэлийг дэмжих зорилгоор хайртай аав ээж дүү нар ахан дүүс, ажлын хамт олон, найз нөхөд, багш, судлаач , мэргэжил нэгт нөхдүүд, дотоод, гадаадын хамтран зүтгэгч, дэмжигч ард олон хайртай хүмүүсийн сайхан санаачлага хүсэл эрмэлзлэлийг нэгтгэж бид “Сүмбээ ирвэс сан”-г 2016 оны 4-р сарын 04 өдөр албан ёсоор байгууллаа. Сангийн KHAAN bank төгрөгийн данс 5009808138, валютын данс. 5009808149 Талийгаачийг нас барсан гунигт өдрүүдэд АНУ-ын Байгалийн нэрт зурагчин Ansel Адамs галерейн зурагчин доктор KeriK Kouklis-ийн гэрэл зургийн үзэсгэлэн нээх үйл явц давхцаж энэ гунигт мэдээ аваад үзэсгэлэнгийнхэээ нээлтийг ирвэс судлаач Т.Лхагвасүмбэрэлийн гэгээн дурсгалыг хүндэтгэж алс холын Америк тивээс чимээгүй зогсож харамсалаа илэрхийлэн бидэнтэй хамт байсан билээ. Энэхүү хэцүү хүнд байдлыг манай гэр бүлтэй хуваалцах зорилгоор хамтран зүтгэгч АНУ-ын иргэн Beth Wallis нар хамтран гэрэл зургийнхаа каталогийн номоо худалдаж мөнгөө Сүмбээд зориулж 2000 ам.долларыг манай гэр бүлд гардуулж өгсөн юм. Бид тэдний сайхан сэтгэл дэм туслалцааг “Сүмбээ ирвэс сан”-гийнхаа анхны хандиваар дансаа мялааж байна. Та бүхэнд баярласанаа илэрхийлье” гэжээ.

С.САРУУЛ

ЭХ СУРВАЛЖ: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна