Алс дорнодод Хятадын үйлдвэрүүд байгуулна

2016 оны 4 сарын 7

 

Хятад улс ОХУ-ын алс дорнодын бүс нутагт олон аж үйлдвэр байгуулахаар болсон талаар ОХУ-ын Алс дорнодын хөгжлийн яамны сайд Александр Галушка мэдэгдсэн байна.

 

ОХУ-ын Алс дорнодын хөгжлийн яамны сайд Александр Галушка саяхан Бээжинд айлчлахдаа Хятадын үйлдвэрүүдийг алс дорнодод байгуулах тухай яриа хэлэлцээр хийсэн гэнэ. Хятад улс эдийн засгийнх нь гол сектор болох металлурги, эрчим хүчний технологи, хүнд машин мехнизм, хөлөг онгоц, хими, нэхмэл, цемент, холбоо харилцаа болон хөдөө аж ахуй зэрэг чиглэлээр үйлдвэрүүд байгуулахаар төлөвлөж байгаа юм байна.

 

Тэдгээр үйлдвэрүүд ОХУ-ын байга л орчны тухай хууль, дүрмийн дагуу ажиллах болно гэж ОХУ-ын Алс дорнодын хөгжлийн яамны сайд Александр Галушка мэдэгдэлдээ дурьджээ.

 

ОХУ-ын тал Хятадын энэ саналыг хүлээн авч, “Бид Хятадын аж үйлдвэр байгуулах саналыг хүлээн авч, алс дорнодын бүс нутагт экспортод чиглэсэн хамтарсан бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд бэлэн байна” гэжээ.

 

Украины хэрэг явдлын дараа АНУ болон барууны орнууд ОХУ-ын эсрэг худалдааны хатуу хориг тавьсан нь ОХУ, Хятадын харилцаа гүнзгийрэхэд нөлөөлсөн.

 

2015 оны сүүлээр Хятадын Синопек компани ОХУ-ын петрохимийн Сибур компанийн хувьцааны 10 хувийг худалдан авсан бол Хятадын хөрөнгө оруулагчдын консорциум Норильск Никель уул уурхайн компанийн Бистрински алт, зэсийн төслийн 13.3 хувийг худалдаж авчээ.

 

Н.ЭНХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна