Коммунистууд улаан таван хошууг өмчилнө гэв

2016 оны 4 сарын 7

 

ОХУ-ын Коммунист нам улаан армийн бэлгэ тэмдэг улаан таван хошууны зохиогчийн эрхийг эзэмших хүсэлт гаргаж, гадаадын компаниуд тэр дундаа Хайнекен шар айраг, Мэйси их дэлгүүрийг логондоо улаан таван хошуу хэрэглэснийг хориглохыг шаардсан байна.

 

Төрийн Думын дэд дарга, Коммунист намын гишүүн Вадим Соловёв улаан армийн бэлгэ тэмдэг улаан таван хошууны зохиогчийн эрхийг баталгаажуулах асуудлаар  ерөнхий сайд В.Медведевд хандах гэнэ.

 

Вадим Соловёв хэлэхдээ “Манай улаан армийн бэлгэ тэмдэгийг арилжааны зорилгоор ашиглаж байгааг төр анхааралдаа авч, гадаадын компаниуд зар сурталчилгаанд ашиглахыг хориглох ёстой. Гадаадынхан манай бэлгэ тэмдгийг ашиглах эрх байхгүй” гэжээ.

 

Зөвлөлтийн улаан армийн бэлгэ тэмдэг улаан таван хошууг ОХУ –ын төдийгүй гадаадын олон компаниуд тухайлбал Италийн Сан Пеллегрино эрдэст ус, Австралийн агаарын тээврийн компани Жетстар, Хайнекен шар айраг, Мэйси их дэлгүүр зар сурталчилгаа, логондоо ашигласан байдаг гэнэ.

 

Улаан таван хошууг зар сурталчилгаанд ашиглах нь Зөвлөлт систем задран унасны дараа түгээмэл болсон байна.

 

Н.Энх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна