Вьетнамын ерөнхий сайд солигдов

2016 оны 4 сарын 7

 

Вьетнамын үндэсний ассамблей ерөнхий сайд Нгуен Тан Зунгийг огцруулж, оронд нь орлогч Нгуен Шуан Фукийг томилжээ. Вьетнамын ерөнхий сайдаар 10 жил ажилласан Нгуен Тан Зунгийг огцруулах санал хураалт лхагва гаригт болж, үндэсний ассамблейн гишүүдийн 84 хувь нь дэмжсэн аж. Түүний оронд Нгуен Шуан Фукийг ерөнхий сайдаар өнөөдөр /IV.7/ сонгосон байна.

 

Нгуен Тан Зунг Вьетнамын ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа гадаад хөрөнгө оруулалтыг татаж, Өмнөд Хятадын тэнгисийн газар нутгийн маргаанд Бээжингийн эсрэг зоригтой зогсож чадсан гэдгээрээ үнэлэгддэг. Гэвч тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сард эрх барих Коммунист намын хурлын үеэр тэргүүлэгчийн байр сууриа алдсан аж. Вьетнамын эрх барих намын ерөнхий нарийн бичгийн даргаар Нгуен Фу Тронг улиран сонгогджээ. Вьетнамын Коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга, ерөнхий сайд, ерөнхийлөгч хамтдаа нэг бүхэл хүчийг үүсгэдэг байна.

 

Нгуен Тан Зунг 2006 онд олон улсын санхүүгийн их хямрал эхэлж байх үед Вьетнамын ерөнхий сайд болсон байжээ.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ALJAZEERA

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна