Н.Алтанхуяг төрийн нууц задруулсан гэв

Хуучирсан мэдээ: 2016.04.07-нд нийтлэгдсэн

Н.Алтанхуяг төрийн нууц задруулсан гэв

“Уламжлалт тусгаар тогтнол” төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн З.Дүүрэнбилэг,  Д.Цогт-Очир нар ТЕГ, УПЕГ-т шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл хийлээ. Тус холбооноос Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг 2014 оны зургадугаар сарын 20-ны өдөр УИХ-ын нээлттэй чуулган дээр Эдийн засгийн хөгжлийн яам /ЭЗХЯ/ -ны төрийн нарийн бичгийн даргын өрөөнөөс чагнах төхөөрөмж илрүүлсэн тухай ярьсан нь төрийн нууцыг нийтэд зарлаж, Төрийн нууцын тухай хуулийг зөрчсөн гэж  тэд үзэж буй ажээ. Мөн түүнтэй холбоотой хээл хахуулийн хэргийг 2013 онд АТГ-аас шалгаж эхлэхэд тухайн үед Улсын ерөнхий прокуророор ажиллаж байсан Д.Дорлигжав нь Н.Алтанхуягийн төрсөн охин А.Саранзаяа, хүргэн Г.Дэнзэн нартай холбоотой хэргийг татан авч хэрэгсэхгүй болгосныг олон нийтэд тайлбарлах тухай УПЕГ-ын ерөнхий прокурор М.Энх-Амгаланд шаардлага хүргүүлэхээ мэдэгдлээ.

Хэвлэлийн хурлаар З.Дүүрэнбилэг хэлэхдээ “ТЕГ-ын үйл ажиллагааг улс төржүүлж, олон нийтэд задруулж болохгүй. Энэ асуудалд тагнуулын ажилтнууд шүүмжлэлтэй хандаж байна. Хуучин албан тушаал, авлигатай холбоотой гэмт хэргийг ТЕГ шалгадаг байсныг задлаад ЦЕГ, АТГ гэх хоёр байгууллага байгуулагдсан. Энэ хоёр байгууллагын дунд ял завших, хариуцлагаас мултрах байдал бий боллоо. Эрх мэдэлтэй, албан тушаалтай хүнд Монголын хууль үйлчлэхгүй байна” гэв.

А.ЦЭЭСҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж