Монголд 15 хүний нэг нь чихрийн шижинтэй

2016 оны 4 сарын 7

Дэлхийн эрүүл мэндийн өдөр өнөөдөр тохиж байна. Жил бүрийн дөрөвдүгээр сарын өдөр тохиож байна. Эл өдрийг дэлхий нийт “Чихрийн шижин өвчний эсрэг хамтдаа тэмцье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм. 

Дэлхий дээр чихрийн шижин өвчнөөр 422 сая хүн өвчилж, жилд долоон сая хүн нас барж өвчний тархалт улам бүр өсч байна 2014 оны байдлаар дэлхийн 422 сая хүн өвчилсөн нь насанд хүрсэн хүн амын 8.5 хувийг эзэлж байгаа аж. Харин Монгол Улсын хүн амын  өвчлөлийг судалгаагаар авч үзвэл, сүүлийн арван жилд чихрийн шижин өвчнөөр өвчлөгчид зургаа дахин өсчээ.  2013 оны халдварт бус өвчний шаталсан судалгаанаас харахад нийт насанд хүрсэн хүн амын 6.9 хувь буюу 15 хүний нэг нь чихрийн шижин өвчтэй, 8.3 хувь буюу 12 хүн тутмын нэг нь далд хэлбэрийн чихрийн шижин өвчтэй байсан байна. Энэ өвчний шалтгаанаар нас барагчдын тоо 2014 оны байдлаар 157 хүн болж, 2005 онтой харьцуулахад дөрвөн дахин нэмэгджээ. Өвчлөл нэмэгдэж буй шалтгааныг ЭМС-ын яамны төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа “Чихрийн шижин өвчний эрсдэл хүчин зүйлс манай иргэдийн дунд өндөр байна. Тухайлбал,  гурван хүний нэг нь илүүдэл жинтэй,  таван хүний нэг нь таргалалттай, хүн амын тал орчим хувь нь дасгал хөдөлгөөнөөр тогтмол хичээллэдэггүй. Мөн жимс, ногооны хэрэглээ ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс хоёр дахин бага хэрэглэж, хүнсэндээ давс, амьтны гаралтай өөх тос ихээр хэрэглэж байгаа нь голлон нөлөөлж байна” гэлээ.

Б.БАТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна