С.Вандан, Д.Дуламсүрэн нар аялан тоглоно

2016 оны 4 сарын 7

Хос дээл, хос бүрх малгай, хос ятга гэхээр таны санаанд "Зууны манлай" хос дуучин МУГЖ С.Вандан, МУГЖ дуучин Д.Дуламсүрэн нар бууж байгаа биз ээ. Тэдний уран бүтээлийг сонсож үзээгүй Монгол хүн гэж эс үгүй. Орчин цагийн алтан дуучид алтан үеийнхээ аялгуу дуунуудыг орчин цагийн хөгжмөөр баяжуулж үзэгч түмэндээ хүргэсээр байгаа билээ.

Тэд урлагийн тайзнаа гаран дуу хуураараа олноо баясгаад 40 гаруй жил болж байна. Өнгөрсөн онд “Мартагдахгүй юмсан” тоглолт үзэгчдийн хүсэлтээр тоглож, үзэгчид сэтгэл дүүрэн үлдсэн. Харин энэ удаад манлай дуучид маань хөдөө орон нутгийн түмэн олондоо тоглолтоо хүргэхээр товоо зарлалаа.

Хосууд дөрөвдүгээр сарын 18-наас Өвөрхангай, Баянхонгор аймгуудаар аялан тоглох гэнэ.

 Б.БАТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна