Таван хувийн зээлийн дараагийн үе шат эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2016.04.07-нд нийтлэгдсэн

Таван хувийн зээлийн дараагийн үе шат эхэлнэ

Орон сууцны таван хувийн зээлийн дараагийн үе шат эхлэх гэж буйг УИХ-ын даргын зөвлөх Г.Байгальмаа мэдэгдлээ. Түүний мэдэгдэж буйгаар ашиглалтын шаардлага хангахгүй барилга орон сууцыг дахин төлөвлөлтөд хамруулсны дараагаар 5 хувийн зээлээр худалдаалахаар болсон гэнэ.  Тэгэхээр зөвхөн хотын захын дүүргүүдэд хэрэгжинэ гэж шүүмжлүүлж байсан 5 хувийн ипотекийн зээл хотын төвд хэрэгжих боломж нээгдэж байна гэсэн үг юм. Одоогоор байршил заагдсан бүсүүдэд  таван хувь бусад хэсэгт найман хувийн  орон сууцны зээл хэвийн үргэлжилж байгаа талаар Монгол банкнаас мэдээлж байгаа юм. Зээлийн шинэчилсэн журам батлагдсанаас хойш өнөөдрийн байдлаар 924 иргэнд 5%-ийн зээл, 1603 иргэнд 8%-ийн зээлийг олгохоор шийдвэрлэсэн байна.

Б.БАТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж