Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хэлэлцэж байна

2016 оны 4 сарын 7

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан үргэлжилж байна. Тус хуралдаанаар Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж буй юм.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Уг хууль батлагдсанаар их сайхан л болчих юм ярьж байна. Ингэж чадах уу. Авлига хээл хахуул сэтгэл эмзэглүүлэх болсон. хар тамхитай холбоотой асуудал маш хүндэрлээ. БНСУ-д ажиллах үед монгол эмэгтэй ирж уулзлаа, 60 гаруй настай. Зээ нь хар тамхины хэрэгт холбогдчихсон. Тэр хүүхдэд ямар ч ойлголт байдаггүй” гэв.

Үүнд Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат “Ялтай байдал гэдэг нь үргэлжлээд явахаар хүндрэлтэй. Ажилд орох, гадаадад аялахад хүндрэлтэй. Тийм учраас хөнгөлөх ёстой гэж үзсэн. Өршөөлийн хуульд 3000 орчим иргэн хамрагдсан. Дөрвөн жилд нэг удаа гаргаад байсан юм билээ. 2002 онд батлагдсан Эрүүгийн хууль маань ялыг ялгаатай авч үзэх гэдэг утгаараа болохгүй байгаа. тийм учраас Эрүүгийн шинэчилсэн хуулийг батлах шаардлагатай байсан. Процессын хуулийг сайн батлаад өгчихвөл цэгцрээд ирнэ” гэлээ.

Хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна