Оросын газрын тосны бүтээгдэхүүнд хориг тавина

Хуучирсан мэдээ: 2016.04.07-нд нийтлэгдсэн

Оросын газрын тосны бүтээгдэхүүнд хориг тавина

Украины ерөнхий сайд Арсеный Яценюк Оросын газрын тосны бүтээгдэхүүнд хориг тавихаа мэдэгджээ. Украин нь Крым хойгийг Москвад алдсаны дараа Оросын зарим бараа бүтээгдэхүүний эсрэг хориг тавьсан билээ. Түүнчлэн 9000 гаруй хүний амь үрэгдсэн Украины зүүн хязгаарын зөрчилд ОХУ-ыг өдөөн хатгасанд буруутгадаг юм.

Украин нь 2014 оны байдлаар өдөрт 260 мянган баррель газрын тосыг хэрэглэдэг хэрнээ ердөө 66 мянган тонныг боловсруулдаг гэж АНУ-ын эрчим хүчний албаныхан мэдээлж байв. Украин нь газрын тосны үлдсэн хэрэгцээний ихэнх хувийг  ОХУ-аас импортлож, Казахстан, Азербайжанаас багахан хувийг авдаг байна.

Москватай байгалийн хийн төлбөрийн өр болон үнийг тохиролцож чадаагүйгээс үүдэн 2014-2015 оны хооронд Украин ОХУ-аас хийн импортыг багасгаж, Европын орнуудаас авахаа хоёр дахин нэмэгдүүлжээ. Украиныг урьдчилсан төлбөрийн системд шилжүүлснээр Киев хэд хэдэн удаа ОХУ-аас байгалийн хий авахаа зогсоож байв.

Киевийн засгийн газар Европын холбоонд нэгдэх гэрээнд гарын үсэг зурсны дараа ОХУ Украинд үзүүлдэг олон төрлийн худалдааны хөнгөлөлтийг зогсоосон юм.

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж