Хьюстон Рокетс хэрэгтэй хожлоо байгуулж чадсангүй

2016 оны 4 сарын 7

NBA-ын талбайд найман тоглолт боллоо. Плэй оффт орохын төлөө хүчтэй өрсөлдөж байгаа Хьюстон Рокетс баг өнөөдөр өрнөд бүсийн долдугаарт бичигдэж байгаа Даллас Мавирексын талбайд зочлон тоглолоо.

Эхний үед дөрвөн оноогоор зочин баг тэргүүлж байсан ч хоёрдугаар үед талбайн эзэд илүүрхэж 44-52 харьцаагаар дуусгажээ. Харин гуравдугаар үед Пуужингууд оноог барьж чадсан бөгөөд шийдвэрлэх үеийн төгсгөлийг тааруухан хийж 86-88 харьцаагаар ялагдал хүлээжээ. Пуужингууд 38 хожил, 40 хожигдолтойгоор өрнөд бүсийн 9-рт бичигдэж байгаа билээ. Харин түүний өмнө 39 хожил, 39хожигдолтойгоор Юта Жазз байна.

Тус тоглолтод ЖиЖи Бариа 27 оноог авч багаа тэргүүлсэн бол эсрэг багаас Жеймс Харден 26 оноог авчээ.

Бусад тоглолтууд
Клевлэнд Кавалерс 109-123 Индиана Пэйсэрс
Детройт Пистонс 108-104 Орлондо Межик
Бруклин Нетс 103-121 Вашингтон Уйзардс
Нью-Орлейн Паликанс 97-104 Бостон Селтикс
Шарлот Хорнетс 111-97 Нью-Иорк Никс
Хьюстон Рокетс 86-88 Даллас Мавирекс
Оклахома Сити Тандер 115-120 Портлэнд Трэйл Блэйзэрс

п

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна